Том Хэнкс, Леонардо Ди Каприо нар Горбачевын намтарчилсан кинонд тоглоно

"Горбачев" хэмээх телевизийн цуврал кинон дээр Холливудын супер одууд болох Том Хэнкс, Леонардо Ди Каприо нар хамтран ажиллахаар болсон байна. Тэд тус тусын продакшн болох "Appian Way", "Playtone" нараар дамжуулан "HBO Films"-тэй хамтарч ЗХУ-ын  ерөнхийлөгч асан Михаил Горбачевын намтарчилсан киног хийхээр болжээ. Уг кино нь Горбачевын төр барьж байсан үе болон, "Хүйтэн дайны" төгсгөл, ЗХУ задран унасан зэргийг харуулах бөгөөд "Hell On Wheels" телевизийн шоуны зохиолч, продюсер Жон Шибан зохиолыг бичиж байгаа юм байна. ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн ерөнхийлөгч Горбачев өөрөө тус киноны зөвлөхөөр ажиллах ажээ.

Ди Каприо, Хэнкс нараас гадна Женнифер Киллоран, Гэри Гоецман, Кэйт Аддис нар гүйцэтгэх продюсерээр сонгогдсон байна. Том Хэнкс, Леонардо Ди Каприо нар урьд нь "Catch Me If You Can" кинонд хамтран гол болон туслах дүрд тоглож байсан билээ.

Ж.Цогтсайхан

0 comments:

Post a Comment