УИХ-ын дэд дарга С.Баярцогтын Швейцарийн банкин дахь хадгаламжийн тухай анх мэдээлсэн эх сурвалж бол Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум /The International Consortium of Investigative Journalists or ICIJ/ мэдээлэл олны анхаарлыг татаж байна.
Өдгөө Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүл, ойрын хүрээллийн хүмүүсийн данс, гадаад дахь компаниудынх нь талаарх нууц мэдээлэл, материалыг олон нийтэд дэлгэдэг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум нь үндэстэн дамнасан сүлжээ аж.
Тэд саяхан Монгол, Орос, Канад, Тайланд, Пакистан, Филиппинийн нөлөө бүхий улс төрчдийн сая сая ам.долларын нууц данс, гадаад дахь компаниудын жагсаалтыг гаргасны дунд УИХ-ын дэд дарга С.Баярцогтын талаарх мэдээлэл байжээ.
"Тэрээр хэлэхдээ гэр бүлийн газар тариалангийн бизнесийн ашиг болох 200 мянган доллараар хөрөнгө оруулах зорилготой тус дансанд хийсэн… " гэж ICIJ мэдээлсэн байх юм.
Энэ талаар The Guardian сайт эхний мэдээллийг цацсан бол Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум өөрсдийн албан ёсны сайтдаа дээрх мэдээллийг гаргасан байна.
Эх сурвалж : http://www.icij.org/offshore/disclosure-secret-offshore-documents-may-force-top-mongolian-lawmaker-resign
С.Баярцогтын мэдээллийн гаргахдаа Legend Plus Capital Ltd компаний баримт бичгүүдийг ч мөн олон нийтэд дэлгэжээ.
 
  
 

















0 comments:
Post a Comment