БНХАУ-д томуугийн А/Н7N9/ вирусын халдварын дөрвөн шинэ тохиолдол Шанхай болон Зеижианг мужид бүртгэгдэн, нийт 28 тохиолдол бүртгэгдэж, үүнээс есөн хүн нас бараад байгаа. Уг вирус нь шувуунаас шувуунд, шувуунаас хүнд халдварладаг боловч хүнээс хүнд халдварладагийг батлаагүй байна. Мөн Гонконг руу нисдэг Европын холбооны нислэг багасчээ. Мөн энэ сарын 9-ний өдрийн мэдээллээр, Өмнөд Африк улсад томуугийн Н7N1 вирусын халдвараар тэмээн хяруул өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дараахи сэрэмжлүүлгийг гаргаад байна.
- Өвчлөл бүртгэгдсэн газар нутагт (Шанхай, Жиангсу, Зеижианг, Анхуйг.м)онцын шаардлагагүй бол зорчин явах, зочин хүлээж авахыг түр хойшлуулах.
- Хувийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах.
- Гараа сайтар савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, нус цэрээ ил хаяхгүй байх, ханиаж найтаахдаа амаа дарах.
- Шувууны гаралтай бүтээгдэхүүнтэй болгоомжой харьцах, бүрэн боловсруулж хэрэглэх ба эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах.
- Тагтаа, галуу мэтийн зэрлэг шувуу барьж, агнаж болохгүй, өвчилсөн, үхсэн шувууны сэг зэм, сангастай харьцахгүй байх, усны шувуутай гол нуурын усыг аль болох хэрэглэхгүй байх, хэрэглэх бол заавал буцалгаж хэрэглэх.
- Биеийн эсэргүүцлийг сайжруулах, аминдэмээр /витамин С, чацаргана, аарц/ баялаг хоол, хүнс хэрэглэх.
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, хоёр цаг тутамд агааржуулалт хийж байх
- Хэрэв халуурах, ханиах, толгой, хоолой, булчингаар өвдөх, ядрах, амьсгалахад бэрхшээлтэй болох зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эмчид хандах
Д.Цэцэг
0 comments:
Post a Comment