Ази тивийн аваргууд өнөөдөр эх орондоо ирнэ

Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчид БНСУ-ын Чэжү аралд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ.

Энэхүү тэмцээн энэ сарын 4-6-нд зохиогдсон бөгөөд манай улсаас Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчин, 100 км-ийн улсын хошой аварга, дээд амжилтын эзэн /8 цаг 2 минут 10 секунд/ Б.Доржпалам болон спортын мастер Г.Хишигсайхан нар оролцсон юм. Хэт холын 100 км-ийн зайд уралдсан тэд өндөр амжилт гаргаж, Б.Доржпалам эрэгтэйчүүдийн төрөлд алт, Г.Хишигсайхан эмэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Г.Хишигсайханы хувьд Ази тивийн аварга шалгаруулах 100 км-ийн тэмцээнд оролцсон Монголын анхны эмэгтэй гүйгч болсноороо онцлогтой байлаа. Тэмцээний үеэр Монголын багийн ахлагч хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, цанын спортын мастер Г.Гансүх нар Ази тивийн бүсийн хуралд оролцсон юм.

Ази тивийн аваргын медалийг хүртсэн манай баг тамирчид өнөө орой 22.30 минутад эх орондоо хүрэлцэн ирэх бөгөөд Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Балдан-Очир болон холбооны гишүүд нь угтан авахаар болжээ.

П.Наран

0 comments:

Post a Comment