“Тэмээний баяр-2013” наадам болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэмээний баяр-2013″ өвлийн наадам 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадам Өмнөговь аймгийн Булган суманд ирэх сарын 6,7-нд болно. "Тэмээний баяр-2013"-ын нээлтийн ажиллагааны хүрээнд "Тэмээтэй парад жагсаал"," Тэмээтэй сайхан хос" шалгаруулах, "Тэмээн поло", шагай харвааны тэмцээн болно. Мөн  энэ үеэр "Тэмээ-Миний найз" сэдэвт гар зураг, шүлгийн уралдаан, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, ингэний сүү, төрөл бүрийн цагаан идээний үзэсгэлэн гарах юм байна.

Д.Цэцэг

0 comments:

Post a Comment