АНУ-ын төвийн мужуудад их цас унав

АНУ-ын төвийн муж улсуудад сүүлийн 100 жилд үзэгдээгүй их цас унажээ.  Канзас, Миссури, Колорадо, Аризона, Небраска зэрэг 20 муж улсын 60 сая хүн их цасны уршигийг ямар нэг хэмжээгээр амсаж байна.

Үндэсний цаг уурын албаны мэдээгээр, 45 гаруй см цас унасан  болох бөгөөд 1912 оноос  энд  ийм их цас орж байгаагүй ажээ. Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар, олон хотод бүх сургууль, зарим албан газар болон төрийн байгууллагууд ажиллахгүй байна.  Цаг агаар дээрдэх хүртэл гэртээ байж, болж өгвөл тээврийн хэрэгслээр явахгүй байхыг эрх баригчид хүмүүст уриалж байна. Байгалийн гамшигийн улмаас хоёр хүн амь үрэгджээ. Энэ нь автын осолтой холбоотой  байсан байна.  Хэд хэдэн нисэх буудал нислэгийн заримыг хойшлуулжээ.

Одоогийн байдлаар Канзас, Миссури муж улсад байдал хамгийн ноцтой байгаа  бөгөөд энэ хоёр муж улсад онц байдал тогтоосон тухай зарласан байна.

С.Золбоо

0 comments:

Post a Comment