Замын тээврийн осол 928 бүртгэгджээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан нийслэлийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл"-ийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд нийслэлийн Замын цагдаагийн газрын дэд дарга Ч.Жаргалсайхан  2013 оны нэгдүгээр улирлын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол, урьдчилан сэргийлэх ажлын талаарх мэдээллийг танилцууллаа.

Замын цагдаагийн Ерөнхий газарт энэ сарын 18-ны өдрийн байдлаар  зам тээврийн осол, гэмтэл,зөрчлийн нийт 3965 дуудлага ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 794 дуудлагаар буюу 19,4 хувиар өсчээ. Дээрх дуудлагын дагуу  928 зам тээврийн  осол бүртгэгдэж,  261 хүн гэмтэж бэртсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ослын гаралт  519-өөр  буюу  35,9 хувиар буурсан бол бэртэж гэмтсэн хүний тоо 15-аар буюу 5,4 хувиар буурсан байна. Ослоос шалтгаалан таван хүн нас барж, бага насны 30 хүүхэд гэмтэж, бэртжээ.

Танилцуулгын дараа   нийслэлийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга "Энэ  онд шинээр замын хөдөлгөөнд хэдэн автомашин нэмэгдэж байгаа болон автомашины улсын дугаар давхардсан хэдэн тохиолдлыг илрүүлээд байгааг тодруулахад, улсын хэмжээнд  340  гаруй  мянган тээврийн хэрэгсэл байгаагаас 69 хувь нь нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн өдөрт 150-300 автомашин шинээр бүртгүүлж,  70-80 хувь нь нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцож байна.Өнгөрсөн хугацаанд иргэдийн өгсөн мэдээлэл болон хяналт шалгалтаар давхардсан  40 орчим  улсын дугаарыг илрүүлэн шалгаж байгаа юм байна.

Д.Цэцэг

0 comments:

Post a Comment