Үсээ их будах нь хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг

Эмч нар 1970-аад оноос эхлэн үсчин, гоо сайханчдын дунд цус болон тунгалгийн системийн хортой болон хоргүй хавдар их байгааг тогтоосон байна.  Хуйхны орчим болон үсний угт түрхдэг будагч бодис нь арьсаар дамжин эхлээд цусанд нэвтэрч дараа нь бүх биеэр тархдаг аж.

Түүнчлэн амьтанд хийсэн туршилтаар үсний будаг нь хорт хавдар үүсгэдгийг баталжээ. Бараан өнгийн будаг нь цайвар өнгийнхөөс илүү хортой байдаг нь ч батлагдсан байна. Үсээ будах нь цусны хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувь нэмэгдүүлдэг бөгөөд, 16 жил хэрэглэсний дараа энэ магадлал 150 хувиар ихэсдэг болохыг эрдэмтэд баталжээ. Үсээ жилд 1-4 удаа буддаг эмэгтэйг огт буддаггүй эмэгтэйтэй харьцуулахад өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 70 хувь байхад жилд тав буюу түүнээс олон удаа үсээ буддаг эмэгтэйн өвдөх магадлал 100 хувь байна. Зарим судалгаагаар үс будах болон тунгалгийн хорт хавдраар өвчлөх магадлал их болох нь нотлогджээ.

Э.Мөнхнасан

0 comments:

Post a Comment