Засгийн газрын эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн ажиллагаа Испанид болов

Засгийн газрын эдийн засгийн бодлогыг  эсэргүүцсэн жагсаалд  өнгөрсөн бямба гаригт олон арван испани хүн оролцов.  Жагсаал тус орны хэмжээнд 80 хотод болжээ.

Хамгийн томхон аян нийслэлд болов. Улсын зардлыг багасгасан хийгээд улс төрийн өнөөгийн байдалд дургүйцсэн олоон мянган хүн  Мадрид хотын төв гудамжаар явж,  дараа нь Нептуны  талбайд цуглаан хийсэн байна. Тэд Мариано Рахойн засгийн газрын эдийн засгийн арга хэмжээ (хэрэгжүүлсэн төдийгүй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй), түүнчилэн ерөнхий сайд өөрөө ч холбогдсон байж магадгүй байгаа авилгын дуулиант хэрэгт дургүйцэж буйгаа илэрхийлжээ.

"Олон улсын зах зээлийн шахалт, санхүүчид болон улс төрчдийн үйлдлийн улмаас тус орны тавьсан өр болон авилга нь ардчиллын сүүлийн хэдэн арван жилийн хугацаан дахь томоохон хямрал үүсгэлээ" гэж жагсагчид үзэж байна.

"Энэ өдрийг сонгож авсан нь санамсаргүй зүйл биш бөгөөд 32 жилийн өмнө испаничууд  цэргийнхнээс ардчиллыг хамгаалахаар жагсаж байсан, харин өнөөдөр бид санхүүчдийн зоргоороо явдлын эсрэг тэмцэж байна" гэж  эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулсан "Иргэний давалгаа" нэгдлийн мэдэгдэлд дурджээ. Тус нэгдлийн уриалгаар жагсаалд 300 гаруй янз бүрийн байгууллага, бүлэг оролцсон байна.

С.Золбоо

0 comments:

Post a Comment