Замын-Үүд боомтын гаалийн байцаагчид өчигдөр 68-88 ДГО дугаартай автомашинаас их хэмжээний буюу 100 сая 900 мянган юанийг илрүүлжээ. Хууль бусаар их хэмжээний юань оруулахыг завдсан хэрэгт Өмнөговь аймгийн харьяат 46 настай эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Эл их хэмжээний юанийг оруулахыг завдсан этгээд ноодуур дээр мөнгө угаах зорилгоор авч явсан байж болзошгүй гэж Замын-Үүд дахь Сум дундын Прокуророос мэдээллээ. Замын-Үүд боомтын хилээр өдөрт 600 гаруй автомашин зорчдог тул гаалийн байцаагчдад эдгээр автомашинд үзлэг шалгалт хийх орчин үеийн техник хэрэгсэл байхгүйгээс бүрэн шалгах боломж хомс байдаг аж.
Дашрамд дурдахад, БНХАУ болон Монголын хилээр хувь хүн таван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юаныг бэлнээр авч явахыг зөвшөөрдөг гэнэ.
Н.Түвшин

0 comments:
Post a Comment