Оскар Писториусын хэрэгт мөрдөгчийн үүрэг хамгийн чухал

ӨАБНУ-ын алдарт тамирчин Оскар Писториусын найз бүсгүйгээ буудан хороосон гэсэн хэрэгт сэжигтнээр татагдаж түүний шүүх хурал үргэлжилж байгаа. Одоо түүний хэрэг дээр ажиллаж буй цагдаагийн офицер Хилтон Бота " Энэ хэргийг маш нухацтай шийдэх ёстой. Бүх талын шинжилгээг хийж бүрэн баталгаажсаны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх хэрэгтэй" хэмээгээд хэргийн газарт маш нарийн шалгалт явуулж байгаа аж.

Хэдийгээр тамирчин найз  бүсгүйгээ буудан хороосноо хүлээн зөвшөөрч байгаа ч түүнийг санаатай үйлдэл мөн  байсан эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй байгаа гэнэ. Хэргийг хааж түүнд ял оноолгүй өнөөг хүртэл хүлээж байгаа нь хэргийн газрын шинжилгээг бүрэн дуусгаагүйтэй холбоотой гэж шүүгчид хэлж байна.

Офицер Хилтон Бота бол нэлээд туршлагатай сайн мөрдөгч тиймээс түүний гаргах дүгнэлтийг хүлээх нь чухал шийдвэр гаргахад нөлөөлнө хэмээн үзэж байгаа аж. Одоогийн байдлаар Оскар  Писториустай холбогдох энэ хэргийн мөрдлөгө дуусч бүрэн шийдвэрлэгдэхэд цааад зах нь тавдугаар сар хүрэх юм байна.

Э.Мөнхнасан

0 comments:

Post a Comment