Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй манай улс сүүлийн жилүүдэд Хөвсгөл далайд мөсний баяр хийдэг болсон. Энэ жилийн мөсний баяр ирэх сарын 2-3-нд болох юм байна. Далай ээжид хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаагаар нээлтээ хийх "Хөх сувдын орон" мөсний баярын эхний өдөр тэшүүр, мөсөн шагайн болон "Аав, ээж, би" буухиа тэмцээн, үндэсний хувцасны үзүүлбэр, галын наадам зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Харин хоёр дахь өдөр морин чарганы уралдаан болон цааны уралдаан, мөсөн дээрх олс таталт, мөс мөргөлдүүлэх тэмцээн болох юм.
Д.Цэцэг
0 comments:
Post a Comment