Дельфинүүд бие биеэ нэрээр нь дууддаг цорын ганц амьтан

Эрдэмтдийн олж мэдсэнээр оюун ухааны чадамж сайтай амьтдаас дельфин нэлээд дээгүүрт бичигддэг ажээ. Учир нь энэ амьтан бусдаас ялгарах  онцлог нь бие биеэ нэрээр  дууддаг болохыг эрдэмтэд хэлж байна. Мэдээж хэрэг энэ авиаг маш өндөр чанарын аппаратын тусламжгүйгээр энгийн хүн сонсох боломжгүй. Гэхдээ тэдгээр загаснуудын гаргах авиа нь өөр өөр байгааг олж тогтоожээ.

Тэдгээр амьтад хоорондоо харилцахдаа исгэрэх мэт дуу чимээ гаргаж бодол санаагаа солилцдог юм. Эрдэмтэд дельфинүүдийн эдгээр дуу авиаг эртнээс мэдэж байсан ч хоорондоо нэрээрээ дуудалцаж байгааг хараахан анзаардаггүй байсан гэнэ. Нэрээрээ дуудаж байна гэж тайлбарлаж болох ч цөөхөн төрлийн авиа гаргаж мэдээлэл дамжуулж байна гэсэн үг юм байна.

Энэ сонирхолтой судалгааг Стэнфордын их сургуулийн хөхтөн амьтан судлалын судлаач Стефан Кингийн удирдсан  багийнхан хийжээ. Тэдний багийнхан 1984-2009 оны хооронд далай тэнгисийн хөхтөн амьтан судалж байгаа туршлагатай багийнхан. Тэд Флорида мужид асар том усан сан бүхий аквариум байгуулж тэндээ олон жил судалгаа хийж байна.

Э.Мөнхнасан

0 comments:

Post a Comment