Өчигдөр АНУ-ын Лас-Вегас хотноо зэвсэглэсэн этгээд хэд хэдэн автомашин руу гал нээж гурван хүний аминд хүрч зургаан хүнийг ноцтой шархдуулжээ. Цагдаа нарын мэдээлж байгаагаар халдлага хотын зочид буудал, амралтын газар бүхий хөл ихтэй бүсүүдийн нэг "Las Vegas Strip" уулзварт болсон аж. Харин халдлагын үеэр зогсоол дээр байсан машинууд бүгд өртөж эдвэрсэн гэнэ. Халдлага ойролцоогоор орон нутгийн цагаар 04:30 цагт хотын хөл хөдөлгөөн ихтэй Лас Вегас болон Фламинго өргөн чөлөөний уулзварт гарчээ.
Гэрчүүдийн мэдээлж буйгаар гэмт этгээд "Range Rover" маркийн машинтай явж байсан аж.
Тэрбээр өөрийн машинаасаа бууж зогсоол дээр байсан машин руу болон хажууд нь байсан такси руу галлаж эхэлэлсэн байна. Энэ үеэр таксины жолооч нэг зорчигчийн хамт, мөн өөр нэг машины жолооч нар амиа алдсан байв.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар өмнө нь иймэрхүү төрлийн гэмт халдлага үйлдэж байсан гэв. Энэ халдлага нь энэ сард Лас Вегас дахь олныг хамарсан казино, томоохон зочид буудлын ойролцоо гарч буй гурав дахь удаагийн хэрэг болж байгаа юм байна.
Э.Мөнхнасан
0 comments:
Post a Comment