Хунтайж Гарри хуучин найз бүсгүйтэйгээ дахин уулзах болжээ

Цэргийн албанаас саяхан буцаж ирсэн британийн хунтайж Гарри хувийн амьдралаа дахин төвхнүүлэхээр шийджээ. Өнгөрсөн зун америкийн Лас-Вегас хотод болсон дуулиант явдлын дараа хунтайжийг орхисон хуучин  найз бүсгүй, 24 настай Крессида  Бонас, тэр хоёрыг  Швейцарын нэг рашаан сувиллын газарт тэврэлдэн сууж байхыг харцгаасан байна гэж "Sun" сонинд бичжээ.

Гаррийг нүцгэн бүсгүйчүүдтэй биллиард тоглож байсан зураг гарсны дараа бүсгүй Диана гүнжийн хүүгээс харилцаагаа таслахаар шийдсэнийг түрүүнд нь мэдээлж байсан юм. Гэхдээ дулиант явдлаас хойш  өнгөрсөн хагас жилд Крессида Бонас  цухалдлаа дарж,  Гаррийг дахин мөрөөдөх болсон бололтой.  Британийн хунтайжийг загвар өмсөгчтэй хамт байсныг хараад  Швещйцарын  Вербьле рашаан сувиллын газрын амрагчид гайхацгаажээ. Залуу хос эндхийн нэг нэртэй ресторанд хооллож байсан байна.

Болсон явдлыг харсан хүмүүсийн хэлснээс үзвэл, Гарри бүсгүйг  өвөр дээрээ суулган, толгойгий нь илэн, сүүлд нь шуналтай нь аргагүй үнсэж байжээ. Дараа нь гэрэл зурагчид Диана гүнжийн хүү болон загвар өмсөгч бүсгүйг уулын цанын газарт тэврэлдэн зогсож байхад нь зургийг нь авсан байна. Тэр хоёр саяхан 53 нас хүрсэн хунтайж Эндрюгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Швейцарт иржээ. Крессида  хатан хааны гэр бүлийнхнийг бүр хүүхэд байхаасаа мэддэг байсан юм шигээр тэдэнтэй хөөрөлдөж байсан гэж болсон явдлыг харсан хүмүүс ярьцгааж байна.

Цэргийн алба миний хувийн амьдралд жаахан таагүй нөлөөлсөн гэж Гарри түрүүнд нь нэг бус удаа ярьж байжээ.  Хоёр жилийн өмнө тэр өөрийн найз бүсгүй Челси Дэйвигээс салж, дараа нь загвар өмсөгч, жүжигчин Флоренс Брюденелль-Брюстэй  хэсэгхэн зуур явалдаж байжээ. Одоогоор Гарри, Бонас хоёр өөрсдийн  харилцааны талаар ямар ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

С.Золбоо

0 comments:

Post a Comment