Гол дүр солигдохоос өмнө


Итали улс удахгүй ерөнхий сайдаа солих гэж байна. Одоогоос хоёр жил хүрэхгүй хугацааны өмнөд Силвио Берлусконигийн засгийн газар хэвлэлээр цацагдсан шуугиан, мөнгө угаасан хэрэг, сонгуулийн системийг өөрчлөх зэрэг олон үйлдлээсээ болоод ганхаж эхэлсэн билээ. Түүний засгийн газрын үед хувийн сектор уналтанд орсон бөгөөд гол шалтгааныг татвар өссөнтэй холбон тайлбарладаг.

Сонголт ойрхон ирлээ

Хоёр хоногийн дараа болох Италийн парламентын сонгуульд Монти болон Берлускони нарын нам хэрхэн оролцох нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Италийн ард иргэд түүнийг "өөрчлөгч" хэмээн хүндэтгэдэг. Гэхдээ сүүлийн хоёр жилд италийн эдийн засаг уналтад орж, эдийн засгийн өсөлт нь ч удаан байгаа. Энэ бүгдээс харахад тэрээр муу ажилласан мэт харагдаж болох ч хамгийн гол нь ард иргэдийн дийлэнх эсэх нь дэмжиж байгаа гэдэг нь хамгийн чухал. Гэхдээ түүний эсрэг талд хүчтэй өрсөлдөгч бий. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн олон жил гүйцэтгэх засаглалыг толгойлсон хүн байхгүй. Тэрээр Италийн ерөнхий сайдаар гурван ч удаа сонгогдож байсан нэгэн. Түүний толгойлдог "Ард түмний эрх чөлөө" нам Итали даяар багагүй гишүүн, дэмжигчидтэй. Берлускони тэргүүлж байсан засгийн газрыг ганхуулах эхлэл нь чухам өөрөөс нь эхэлсэн. Тэрээр бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож, дээрээс нь мөнгө угаан, хахууль авч байсан нь дэлхий нийтэд ил болоход түүний нэр хүнд ч гэрлийн хурдаар унаж эхэлсэн гэхэд хилс болохгүй. Хамгийн гол нь энэ удаагийн сонгуульд өмнөх жилүүдэд гаргаж байсан түүний алдааг эс тооцвол сонгогдох магадлал өндөр. Магадгүй Монтигийн тэргүүлдэг "Чөлөөт сонголт" намыг унасан нэр хүндтэй Берлусконигийн намаас илүүд үзэж болох.

Дүр сонголтод оролцогсод

Энэ жилийн парламентын сонгуулийн гол тулаан Берсани, Берлускони, Монти болон Итали улсын одоогийн бодлогыг эрс эсэргүүцдэг, хошин шогийн жүжигчин байсан Беппе Грило нарын дунд өрнөнө гэж ажиглагчид дүгнэж байна. Гэхдээ "Иргэний хувьсгал" намын тэргүүн Ингроиа, "Уруудхыг зогсооё" хөдөлгөөний тэргүүн Жианино нарын хоёр хүн санал хуваалцана гэдгийг мартах учиргүй. Ингроиа, Жианино нар дээр дурьдсан хүмүүстэй хүчтэй өрсөлдөж чадахгүй ч багаггүй дэмжигчидтэй ажээ.

Ардчилсан намын тэргүүн Пиер Луижи Берсани 2007 оноос хойш энэ намыг толгойлж байна. Өөрийгөө зүүн төвийн үзэл баримтлалтай хэмээн дүгнэдэг нь олны анхаарлыг татдаг. 2006 оны есдүгээр сард Италийн ерөнхий сайд Романо Продигийн кабинетэд Эдийн засаг хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан туршлагатай. "Энгийн хэрнээ залчьжин тэрээр хэнийг ч санааг эргүүлж мэднэ. Тийм л туршлагатай. Гэхдээ энэ удаагийн сонгуульд олон суудал авах эсэх нь эргэлзээтэй" гэж Ром хотын Америк их сургуулийн олон улсын харилцааны тэнхимийн профессор Жеймс Волстон ярьжээ. Берлусконигийн намтарыг хүн бүр мэднэ. 1994-1995, 2001-2006, 2008-2011онд гурван удаа сонгогдож ажилласан туршалагтай. Италийг хамгийн олон жил ажилласан хүн ердөө гуравхан л бий. Нэг нь Бенитто Муссолини, Жиованни Жиолитти нар л байдаг билээ. Энэ удаагийн сонгуульд олонхийн суудал авсан ч ерөнхий сайд болохгүй гэж мэдэгдсэний дараа хоёр хүний нэр ерөнхий сайдын суудалд яригдаж байгаа. Эхний хүн нь "Умардын Лигийн" тэргүүн Роберто Марони. Тэрээр эрчим хүчний салбараар мэргэшсэн бөгөөд эдийн засгийн талаар өргөн мэдлэгтэй гэж үнэлэгддэг. Берлускониг ерөнхий сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан удаатай. Нөгөө сонголт нь "Ард түмний эрх чөлөө" намын ерөнхий нарийн бичгийн дарга Анжелино Алфано юм. Тэрээр Монтигийн кабинетэд Эдийн засаг үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байгаа. Монти түүнийг эдийн засгийн өргөн мэдлэгтэй хэмээн үнэлдэг.

Амьдралынхаа туршид сенатын гишүүнээр сонгогдсон хүн бол Марио Монти. Берлусконигийн засаг огцорход түүнийг хамгийн түрүүнд ерөнхий сайдын суудалд томилсон билээ. Тиймээс түүнийг технократ ерөнхий сайд гэж ойлгож болно. Түүнийг барууны үзэлтэй хэмээн тайлбарлах хүмүүс олон бий. Өөрөө ч Италийг хөгжүүлэх цорын ганц зам бол ардчилсан, нээлттэй нийгэм хэмээн уриалдаг. Түүний тэргүүлж байгаа засаг олон нийтийн дунд багагүй дэмжлэгийг авч байгаа ч Италийн эдийн засгийн хямрал болоод хэт өндөр татварын бодлогыг шүүмжилдэг хүмүүс олон.

Энэ удаагийн сонгуулийн уур амьсгалыг халуухан болгож байгаа эрхэм бол "Таван од" хөдөлгөөний тэргүүн Беппе Грилло. Тэрээр Италийн өнөөгийн улстөрийн тогтолцоо болоод төрийн байгууллагын завхарлыг хамгийн түрүүнд шүүмжилдэг. Түүний тэргүүлдэг энэхүү хөдөлгөөн Италид ид хүчээ авч байна. Тэрээр залуудаа хошин шогийн жүжигчин байсан  бөгөөд 1970-аад оны Италийн од болж байсан нэгэн. Түүний хамгийн гол үзэл нь хөрөнгөтнүүдийг дэмжих замаар улсаа хөгжүүлэх. Мөн хувийн секторт эрх чөлөө олгосоноор Итали хурдацтай хөгжинө гэдгийг уриалдаг аж.

Гол дүрээс хүсэх хүсэл

Хамгийн түрүүнд аль нь ч ялсан бай Италийн эдийн засгийг дээшлүүлэх амаргүй даалгавар тулгарч байгаа. Өнгөрсөн онд Италийн эдийн засаг дөнгөж хоёр хүрэхгүй хувиар өсчээ. "Италийн эдийн засгийн өсөлтийг дээрдүүлнэ гэдэг амаргүй. Хамгийн эхлээд инстутуцийг өөрчлөх нь зүйтэй. Дээрээс нь барууны бодлогыг баримтлах хэрэгтэй" гэж Волтсон ярьжээ.  Хэт өндөр татварыг багасгах нь дараагийн хүсэл. Угтаа татвар өндөр болгохыг дэмжсэн хүн нь Берлускони. Монтигийн засаг үүнийг багасгах гэж оролдсон ч эдийн засаг нь ганхаад байгаа Италид яг одоо ийм шийдвэр тэр бүр хэрэгжихгүй нь тодорохой болсон. Дараагийн хүсэл бол хувийн секторыг "амь оруулах". 2006 оноос хойш Италийн хувийн сектор уналтанд орсон гэхэд болно. Үе үеийн засаг үүнтэй тэмцэх гэж хичээсэн ч өнөөг хүртэл ямар нэгэн амжилтыг олоогүй байна. Монтигийн засгийн газар хувийн секторыг дэмжихийн тулд төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгийг төвлөрүүлж, бизнес хөгжлийн төвүүдийг байгуулсан юм.

Дэлхийн ес дэх томоохон эдийн засаг гэдэг Итали ийнхүү шинэ сонголтын өмнө ирээд байна. Энэ удаагийн сонгуулийн хувь заяаг эргүүлэх муж нь Ломбарди. Сенатын болоод парламентад хамгийн олон суудалтай муж нь яах аргагүй энэ. Үе үеийн сонгуулийн хувь заяа энэ л мужаас шийдэгдэж байсан билээ. Гэхдээ энэ мужийнхан "Таван од" хөдөлгөөнийхөнд талтай байгаа. Учир нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ломбарди мужийн багагүй иргэд энэхүү хөдөлгөөнд нэгджээ. Европийн холбоо энэ удаагийн сонгуульд анхаарлаа хандуулаад байгаа. Хэрвээ италийн эдийн засаг дээрдэхгүй бол европын холбоонд сөргөөр нөлөөлөх болохоор хараа сунгах нь зүйн хэрэг.
    
Итали улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 60 засгийн нүүрийг үзжээ. Эхний хорин засаг Итали улсыг хөл дээр нь босгосон бол сүүлийн 10 засаг Италийн эдийн засгийг хямралд өртүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэжээ. Хоёр хоногийн дараа засгийг өөрчлөх эрх нь италичуудад ирнэ.

Б.БОЛОРСҮХ

0 comments:

Post a Comment