Хотын даргыг мөнгө угаасан гэж сэжиглэж байна

Гүржийн нийслэл Тбилиси хотын дарга Гиги Угулаваг төсвийн хөрөнгө шамшигдуулж,  онцгой их хэмжээний мөнгө угаасан хэмээн сэжиглэж байна гэж Гүржийн сангийн яамны мөрдөн байцаах алба баасан гарагт мэдээлжээ. Энэ нь бие биетэйгээ холбоогүй хоёр үйлдэл бөгөөд тодруулвал телевизийн "Имеди" компанийг эзэмшилдээ авч, засгийн эрх барьж байсан "Үндэсний нэгдмэл хөдөлгөөн" намын идэвхтнүүдэд зориулан 2009-2010 онд хуурамч ажлын байр бий болгож байсан явдал юм.

Хэвлэлд мэдээлснээр, өнөөдөр Угулава  өөрт нь тулгаж буй зэмлэлийн талаар тайлбар  хийж, бусад мөрдөн байцаах арга хэмжээнд тодруулга өгөхөөр ирэх ёстой ажээ.

"Мөрдөн байцаагчидтай хамтран ажиллахад бэлэн байна" гэж хотын дарга мэдэгдсэн ч, "энэ нь надад шахалт үзүүлэх гэсэн оролдлого юм" гэж  хэлжээ. "Одоо эхэлж байгаа арга хэмжээ нь намайг Тбилиси хотын удлирдлагаас зайлуулах гэсэн зорилготой юм" гэж Угулава мэдээлэл хийхдээ дурдсан байна.

С.Золбоо

0 comments:

Post a Comment