Дам тамхидалт нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь тодорхой бөгөөд энэ нь хүүхдэд онцгой хамаатай юм. Охидын бие махбодь хөвгүүдийг бодвол, дам тамхидалтад эмзэг байдгийг америкийн Цинциннатийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгаа харуулжээ.
Эрдэмтэд нярайгаас аваад 7 хүртэлх насны 476 хүүхдийн эрүүл мэнд, амьдралын нөхцөлийг ажигласан байна. Хоёр болон дөрвөн насанд хүүхдүүдийн котинины (никотины бодисын солилцоонд оролцсоны дараа үүсдэг бодис) хэмжээг хэмжиж, харин долоон насанд нь уушгийг нь шинжилжээ.
Тамхичдын дунд өссөн хүүхдүүд бүр долоон насандаа уушигны асуудалтай болж, харшилд өртөмтхий болох нь харагдсан байна. Хүүхдүүд дам тамхидалтад аль хэр эрт өртвөл, энэ нь тэдний эрүүл мэндэд улам бүр муугаар нгөлөөлж байжээ. Үүний хамт хөвгүүдийг бодвол, охидууд никотины нөлөөнд зургаа дахин их эмзэг байдаг байна.
С.Золбоо
0 comments:
Post a Comment