Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу Монголын оюутны спортын "Универсиад" III их наадам спортын 15 төрлөөр эх орон даяар зохион байгуулагдаж байна. Их наадмын цана, тэшүүр, шатрын тэмцээнүүд амжилттай болж, шилдгүүдээ тодруулсан.
Тус наадмын нийслэлийн бүсийн сагсан бөмбөгийн тэмцээн маргааш, нөгөөдөр МУБИС, ШУТИС, МУИС-ийн Худалдааны сургууль, ЭМШУИС-ийн спорт зааланд тус тус явагдана.
Тэмцээнд нийслэлийн 15 их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 14, эмэгтэй 13 багийн 300 гаруй оюутан тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Эрэгтэйчүүдийн багийн А бүсэд Мон УБИС, МУБИС, Аварга БТДС, ҮБТДС, B бүсэд Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Мон-Алтиус, ШУТИС, C бүсэд ХААИС, БХИС, МоҮИС, Хууль сахиулах ИС, D бүсэд Отгонтэнгэр ИС, МУИС, ЭМШУИС зэрэг багууд багтсан байна.
Харин эмэгтэй багийн А бүсэд Аварга БТДС, ЭМШУИС, Отгонтэнгэр ИС, В бүсэд ҮБТДС, МоҮИС, Хүнс ТК, Мон УБИС, С бүсэд Мон-Алтиус, МУИС, ШУТИС, D бүсэд БХИС, ХААИС, МУБИС тус тус оноолт таарчээ.
Энэхүү нийслэлийн бүсийн сагсан бөмбөгийн тэмцээнээс шалгарсан эрэгтэй 14, эмэгтэй 12 багийн оюутан тамирчид гуравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохиогдох шигшээ тэмцээнд оролцох болзлыг хангах юм.
Тэмцээний нээлтийн ажиллагаа хоёрдугаар сарын 23-ны өдрийн 12:00 цагт ШУТИС-ийн спорт зааланд болно. Нээлтийн ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын оюутны спортын холбооны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцоно.
Д.Цэцэг
0 comments:
Post a Comment