ТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний дүү Г.Ганзул, Улсын төсөв орлогын хяналтын газрын Судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, татварын байцаагч О.Бямбасүрэн нарын албан тушаалтнууд
өнөөдөр цагдан хоригдоод байна. Тэд улсын төсөвт төвлөрүүлэх ёстой олон тэрбум төгрөгийг нуун дарагдуулсныхаа төлөө нөлөө бүхий томоохон аж ахуйн нэгжүүдээс авлига авсан хэрэгт шалгагдаад нэлээд хугацаа өнгөрч байна. Тэдний авлигад авсан мөнгөний хэмжээ одоогоор 17 тэрбум төгрөгт хүрээд байгаа.
энэ авлигын мөнгө Нэмэгдсэн өртөгийн албан татварын нуун дарагдуулсан татвараас хэд дахин бага байгаа гэсэн үг. Зарим албан бус эх сурвалжуудын хэлж буйгаар авлигын мөнгө нь татвараас бултуулсан нийт татварын ердөө 10 хувь байдаг гэх. Дансны аргаар үйлдэгдсэн энэ хэргийг шалгахад нэлээд хүндрэлтэй байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээлэл хийхдээ хэлж байсан. Зарим улс орон руу хандах, санхүүгийн мэдээлэл олж авах гээд ажил их байгаа гэнэ.
Эндээс харахад олон зуун тэрбум төгрөгийн татвараас зугатаж албан тушаалтнуудад тэрбум тэрбумаар нь авлига өгч байна гэхээр мэдээж монголын нөлөө бүхий томоохон компаниуд байж таараа. Жижиг дунд бизнес эрхлэгчид татварын байцаагчид авлига өгөх тухай ойлголт бараг л байхгүй. Харин ч хамгийн шударгаар татвараа төлдөг хэсэг бүлэг нь тэд. Харин өнөөдрийг хүртэл авлига өгсөн томоохон аж ахуйн нэгжүүдийн нэрсийг яагаад нууцлах болов. Татварын албаныхны хэн нь хэдэн тэрбумыг авсан, ямар замаар хэн хэн хувийн дансанд нь мөнгө хийсэн. Нууц амраг, эхнэр, хамаатан садан нь хэдэн төгрөг авсан гэдэг нь олон нийтэд ил болчихоод байхад хамтдаа хариуцлага хүлээх ёстой авлига өгсөн л бол.
Татварын албаныхны алдаан дээр дөрөөлөн ашиг орлогоо нэмэгдүүлж байсан тэр томоохон аж ахуйн нэгжүүдийг нэрлэх цаг болсон юм биш үү. Нийт төлөгдөх ёстой татварын дөнгөж 10 хувийг авлигад өгсөн гэж бодохоор 170 тэрбум төгрөгийн татвар төлөгдөх ёстой байсан бололтой. Тэгэхээр энэ хэмжээний татвараас зайлсхийсэн, дээр нь авлига өгсөн хэргээр хэд хэдэн аж ахуйн нэгж шүүхийн хаалга татах болж байгаа хэрэг. Харин өнөөдрийн шиг далд чимээгүй сууж байгаад зөвхөн татварын албаныхны нэр хүндийг уландаа гишгиж бизнесээ авч үлдэх гэж байгаа бол харамсалтай. Тэднийг өнөөдөр улстөрийн нам, улстөр бизнесийн бүлэглэлийн далбаан дээр бүгэж байгаа гэж хардах үндэслэл бий.
Авлигын хэрэгт холбогдсон татварын албаны албан тушаалтнуудын хэргийг эргэн сануулахад Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат болон түүний эхнэрийнх нь нэр дээр байсан данснаас ч мөн их хэмжээний мөнгө илэрчээ. Ингэхдээ тэд хамтран аж ахуйн нэгж байгууллагыг татвараас хөнгөлж түүнийхээ оронд буюу шагнал болгож авлига авдаг байсан гэж үзэж байгаа аж. Анх Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийнхэн дээрх албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгүүдийг нь шалгахад дансандаа их хэмжээний мөнгөтэй болохыг нь олж тогтоожээ. Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь лавшруулан шалгахад тэр мөнгө ямар учиртай болох, тэднийг гэм буруутай гэж тооцон шалгах сэжүүр олдоогүй гэнэ.
Харин шинэ оны өмнөхөн Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн хүү Г.Ганзул нь татварын байцаагч О.Бямбасүрэнгийн дансанд таван тэрбум төгрөгийг шилжүүлэн гувчуулах гэж байгаад Авлигатай тэмцэх газрынханд баригдсан гэнэ. Ч.Ганхүүгийн эхнэр гадаадад амьдардаг аж. Уг нь Г.Ганзулын О.Бямбасүрэнгийн дансанд шилжүүлэхийг завдсан тэр мөнгө тус газрын Төсвийн орлогын хураалтын тасагт тушаагдах ёстой мөнгө байжээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
0 comments:
Post a Comment