Засгийн газрын тэргүүн баасан гараг бүрийн өглөө шинэлэг хийгээд бүтээлч санал санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өглөөний цайнд урьж, тэдний санаа бодлыг сонсдог болсон. Өнгөрсөн баасан гарагт "11 11 төв"-өөр дамжуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт саналаа уламжилсан иргэдтэй уулзаж тэдний дэвшүүлсэн хэрэгжүүлэх боломжтой тодорхой асуудлуудаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн юм. Тэгвэл энэ долоо хоногийн баасан гарагт Ерөнхий сайд иргэдтэй цахим уулзалт хийхээр төлөвлөжээ.
Ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх оновчтой гарц, шинэ санаа оноо хэлэх, даруй хэрэгжүүлэн үр дүнд хүрэх боломжтой арга зам эрэлхийлсэн саналуудаа цахим уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүнд энэх үеэр дуулгах боломжтой. Тодруулбал, нөгөөдөр буюу гуравдугаар сарын 1-ний баасан гарагийн өглөө 08.20-10.00 цагт www.zasag.mn сайт руу орж тусгай цонхонд нэвтэрсэнээр мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттер гээд цахим ертөнцийн аль ч сувгаар холбогдон Ерөнхий сайдтай санал бодлоо хуваалцах боломжтой юм байна.
Д.Цэцэг
0 comments:
Post a Comment