Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнговь, Дундговийн нутаг, Ховд, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна гэдгийг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа.
Үүнтэй холбогдуулан баруун аймгуудын чиглэлийн авто замын хөдөлгөөнийг Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдрөөс эхлэн маргааш өглөөний 08.00 хүртэл түр хязгаарлахаар болжээ. Тиймээс иргэдийг өнөөдөртөө баруун аймгуудыг зорихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Д.Цэцэг
0 comments:
Post a Comment