Энэ сарын 22-24-ний єдрїїдэд Санхүүгийн зах зээлд оролцогч байгууллагуудын Finance Mongolia үзэсгэлэн семинар Мишээл Экспо төвд зохион байгуулагдаж байна.
Санхүүгийн зах зээлд оролцогч байгууллагуудын Finance Mongolia үзэсгэлэн семинарт Монголын арилжааны банкууд, брокер, дилер, даатгалын компаниуд, аудит хөрөнгийн үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод болон банк бус санхүүгийн байгууллагууд оролцож байгаа тул та бүхэн нэг дороос бүрэн мэдээлэл авах бүрэн боломжтой юм.
Банкны салбартаа тэргїїлэгч ХААН Банк энэхүү үзэсгэлэн семинарт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон нийт харилцагчиддаа зориулан орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан Цахим бүтээгдэхүүнээ таниулах, хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгөхөөс гадна үзэсгэлэнгийн үеэр ХААН Банкны карт, Цахим бүтээгдэхүүний эрх авах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг газар дээр нь авч Цахим бүтээгдэхүүний үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэж байна.
Энэхүү цахим бүтээгдэхүүнийг ашигласанаар та банкны дараалалд зогсохгүй, цаг заваа хэмнэн хаанаас ч, хэзээ ч өөрийн дансаа удирдах боломжтой бөгөөд Цахим бүтээгдэхүүн болох Интернэт банк, Мобайл банк, Мессеж банк, E-Billing болон Ухаалаг мэдээ үйлчилгээ зэрэг нь орчин цагийн шинэ дэвшилтэт технологи бїхий хялбар шийдэл, санхїїгээ гараасаа удирдах шинэ боломж учир харилцагчдын заавал сонгох ёстой їйлчилгээнїїд юм.
Үзэсгэлэн семинарт Монголын арилжааны банкууд, брокер, дилер, даатгалын компаниуд, аудит хөрөнгийн үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод болон банк бус санхүүгийн байгууллагууд оролцох тул та бүхэн нэг дороос бүрэн мэдээлэл авах бүрэн боломжтой юм.

0 comments:
Post a Comment