2012 оны сүүлчийн байдлаар Хятадын настай хүмүүсийн тоо 194 саяд хүрсэн нь нийт хүн амын 14,3 хувь болжээ. Лхагва гаригт Бээжинд танилцуулсан "Хятадын настай болон өтөл насны хүмүүст үзүүлэх үйлчилгээний хөгжлийн тухай /2013/" илтгэлд энэ тоо баримтыг дурдсан байна.
БНХАУ байгуулагдсны дараахи эхний жилүүдэд төрсөн оршин суугчид настай болохын хэрээр хятадын нийгэм настай хүн амын өсөлтийн эхний оргил үед орж байна. Хөгшрөлтийг судладаг шинжээчдийн үзэж байгаагаар, 2013 оны сүүлч гэхэд 60-аас дээш настай хүмүүсийн тоо 200 саяас давах ажээ.
Настнуудтай ажиллах асуудал эрхэлсэн бүх Хятадын хорооны дэргэдэх тамгын газрын тэргүүний орлогч У Юйшао Хятадад анхных болсон уг илтгэлийг танилцуулах үеэр хэлэхдээ, Хятадад хүн ам хөгширөх хурдац нэмэгдэж байгаагийн зэрэгцээ хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо цөөрөх хандлага ажиглагдах болсныг бас тэмдэглэсэн байна.
С.Золбоо
0 comments:
Post a Comment