Алдарт жүжичин Арнольд Шварцнейггер ойрын үед нэгэн шаргал үст бүсгүйтэй гадуур зугаалах болсон нь олны нүдэнд өртөөд амжжээ. Харин түүнийг харсан америкчууд Арнольд дахин шуугиан дэгдээх нь хэмээн шар хэвлэлүүдээр бичиж эхэлсэн байна. Цайвар үст нууцлаг эмэгтэйн хэн болох нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа. Тэрээр 65 настай Арнольдоос нэлээд хэдэн насаар дүү гэдэг нь папарацчдын дуранд өртсөн зурагнаас бэлхнээ харагдаж байгаа. Тэд өнгөрсөн долоо хоногт Калифорнид багагүй зугаалж их дэлгүүр, ресторануудаас гадна наран шарлагын талбай хүртэл орж амжсан.
Арнольд 2011 оны хавар 25 жил амьдарсан эхнэр Мариягаасаа салсан нь нэлээд шуугиан тараасан мэдээлэл байсан. Харин түүний дараачийн шуугиан нь шаргал үст бүсгүй гэнэ.
Э.Мөнхнасан
0 comments:
Post a Comment