Форбс сэтгүүлээс жил бүр уламжлал ёсоор нэрлэдэг дэлхийн тэрбумтнуудын жагсаалт гарчээ. Энэ жилийн жагсаалтыг дахин Карлос Слим тэргүүлсэн байна. Тэрээр энэ жагсаалтыг ийнхүү дөрөв дэх жилдээ тэргүүлж байгаа билээ. Сэтгүүлээс нэрлэж байгаа тэрбумтнууд энэ жилийн хувьд нэлээд шинэчлэгджээ. Гэхдээ хөрөнгийн хэмжээгээрээ нэгэнт дархлагдсан алдартай тэрбумтнууд жагсаалтад бичигсэн хэвээр байгаа. Энэ жагсаалтын онцлог нь зөвхөн бизнессийн салбартаа амжилт гаргасан алдартан эрхэмүүд оролцдог. Нийт 100 тэрбумтныг тодруулснаас эхний 10 тэрбумтныг нэрлэж байна.
Нэгд: Мексикийн харилцаа холбооны компанийн захирал Карлос Слим 73 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлсэн байна. Тэрээр 73 настай бөгөөд дэлхийн хамгийн баян хүнээр ийнхүү дөрөв дэх удаагаа тодорч байгаа нь энэ билээ.
Хоёрт: Энэ жагсаалтыг өмнө нь тэргүүлж байсан Майкрософт компанийн захирал Билл Гейтс бичигджээ. Түүний нийт хөрөнгө 67 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тэрээр Харвардын их сургуульд суралцаж байгаад сургуулиасаа гарсан ч амжилтад хүрсэн цөөн хүний нэг юм.
Гуравт: Испанийн тэрбумтан Аманцио Ортега 57 тэрбум ам.доллараараа энэ жагсааалтын гуравдугаар байрт орсон байна. Тэрээр алдарт "Захара" загварын агентлагийн үүсгэн байгуулагч юм.
Дөрөвт: АНУ-ын тэрбумтан Уоррен Буфет 53.5 тэрбум ам.доллартай. Түүний хөрөнгийн хэмжээ энэ жилд өсөж эхний тавд багтаж чадсан байна. Тэрбээр өдгөө 82 настай бөгөөд хөрөнгө оруулагчдын дундаа алдартай нөлөө бүхий бизнесмэн юм. Уорррен Баффет 1970-аад оноос энэ салбарт хүч үзэж эхэлсэн нэгэн.
Тавдугаарт: Зөнч Ларри Элисон 43 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
Зургаадугаарт: Ах дүү Чарлес Кох, Девид Кох нар 34 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
Долдугаарт: Хонконгийн тэрбумтан Ли Кан-ши 31 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
Наймдугаарт: Лилиан Бэттэнкорт болон түүний гэр бүл. Түүнийг дэлхий дахинаа Л'Ориалийн хээнцэр хатагтай гэдээр нь андахгүй. Түүний нийт хөрөнгө нь 30 тэрбум ам.долларт хүрч байгаа юм.
Есдүгээрт: Францын тэрбумтан алдарт LV брэндийн үүсгэн байгуулагч, тэрхүү алдар хүндтэй компанийн захирал Бернард Арнолт. Түүний нийт хөрөнгө 29 тэрбум ам.долларт хүрчээ.
Аравдугаарт: АНУ-ын алдарт сүлжээ их дэлгүүр болон Уолмарт дэлгүүрийн эзэн хатагтай Кристи Уолтон. Түүний нийт хөрөнгө 28,2 тэрбум ам.долларт ажээ.
Э.Мөнхнасан










0 comments:
Post a Comment