“Тамхи татахыг хориглоно”

Та ийм анхааруулга хадсан газар тамхи татаж байсан уу? Харин одоо ийм тэмдэгтэй газар тамхи татах ахул та 50 мянган төг­рөгөөр торгуулна. Там­хины хянал­­­тын тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэг­жиж эхэлсэн билээ. Энэ хууль хэрэгжиж эхэлс­нээр нийслэлийн өнгө төрхийг төдийгүй тэнд алхаж яваа хам­гийн хээнцэр залуусыг ч гутааж чаддаг энд тэндгүй хөглөрөх тамхины хайрцаг, иш, хаа сайгүй хаясан шүлс, нус цэр гээд муухай бүхэн цэгцрэх учиртай. Энэ хууль маш их маргаан шүүмж­лэл дагуулсан ч ямар ч гэсэн гудамж талбайд тамхи татагсад цөөрч л байна, нийтийн тээврийн автобусны жолооч нь хүртэл цонхоороо цээжээ гарга­чихаад тамхи татаж явдаг байсныг бодвол...

Ингээд тамхигүй өдрүүдийг тоймлоё.

-Гар утас худалдааны Теди гэх мэт төвүүдэд энгийн хувцас­тай "эргүүл" тамхи татагсдыг "ил­­рүүлж", тор­гох сануулга өгч байна.

-Баар цэнгээний газруудад хууль хэрэгжиж эхэлсэн эх­ний өдрүүдэд ямар ч гэсэн үйлч­лүү­­лэгч­­дээ тамхи татахгүй байхыг сануулж байна. Гэхдээ удах­гүй Засгийн газрын журам гарч, зохих шаардлага хангасан газруудад тамхи татах тусгай зөвшөөрөл олгоно гэсэн хүлээлт­­тэй байгаа бөгөөд нийслэлийн за­хир­гаанд эхнээсээ тамхи татуу­лах зөвшөөрөл хүссэн өргөдөл өгч эхлээд байна.

-Гудамж талбайд тамхи шир­­хэг­лэн зарагсад "алга бол­жээ". Гэхдээ зарим нэг ТҮЦ-үүд нууцаар тамхи ширхэглэн зарж байна гэсэн мэдээлэл байна. Харин ширхэгийн тамхиных нь үнэ 100 төгрөгөөр өсчээ.

-Тамхи татаж болохгүй газ­руудад зохих, анхааруулга, тэмдэг­лэгээг байршуулж эхлээд байна. Тухайлбал, бүх нийтийн тээврийн хэрэг­сэлд хориглох анхааруулга тавьжээ.

-Одоогоор тамхи татаж болохыг зөвшөөрөх тусгай цэг гар­гаа­­гүй байна.

Тамхи татаж болох­­­гүй газруудыг дахиад нэг сануулья.

-Бүх төрлийн нийтийн тээв­рийн хэрэгсэл;

-Олон нийтийн үзвэр, үйлчил­гээний газар;

-Шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэл­бэрэх бодис, материалын үйлд­вэр, түү­ний нөөцийн агуулах;

-Зорчигч тээврийн буу­дал, зочид буудлын ний­тийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;

-Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар;

-Аж ахуйн нэгж, байгуул­ла­гын ажлын байрны дотоод орчин;

-Агаарын хөлөг, зорчигч тээв­рийн галт тэрэг;

-Цэцэрлэг, бүх шатны сур­гууль, сургуулийн дотуур байр, тэдгээ­рийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшин­гийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

Б.БИЛЭГ

0 comments:

Post a Comment