Юнителийн “21 аймаг 21 сюрприз” хөтөлбөр албан ёсоор эхэллээ

21 ёс заншил, 21 ахуй амьдрал, 21 өвөрмөц тогтоц бүхий газар нутаг … Энэ бүхэн Монгол улсын минь нэрийн хуудас. Уудам сайхан нутгийн минь 4 зүг 8 зовхистод хүн ард маань 21 аймагт хуваагдан аж төрж байна.

Монголын мэдээлэл холбооны Юнител групп 21 аймагт суугаа эрхэм хэрэглэгчиддээ зориулан "21 аймаг 21 сюрприз" хөтөлбөрөө өнөөдөр албан ёсоор эхлэж байна. Өнгөрсөн онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "5 байр хөтөлбөр II, III"-ийг амжилттай хэрэгжүүлж, нийт 15 хэрэглэгчийгээ Viva city-д иж бүрэн тавилгаар тохижуулсан нэг өрөө байрны эзэд болгосон Юнителийн хамт олон 2013 ондоо орон нутгийн хэрэглэгчиддээ зориулан "21 аймаг 21 сюрприз"-ийг бэлджээ. Монголд анх удаагаа аймаг тус бүрийн хэрэглэгчдэд тусгайлан зориулсан супер спюрпризийг бэлдсэн нь энэхүү хөтөлбөрийн гол онцлог юм.

Юнител группийн Маркетингийн газрын менежер Х.Тогтохбаяр:

Юнител групп үргэлж анхдагч, манлайлагч байхыг эрмэлздэг. Энэ ч утгаараа бид 2013 онд Монгол орны бүх сум суурин газар сүлжээгээ нэвтрүүлэн хэрэглэгчдийгээ аав, ээж, ах, дүү, анд нөхөдтэйгээ цаг үргэлж холбоотой амьдрах нөхцлийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Үүний зэрэгцээ Монголд анх удаагаа орон нутгийн хэрэглэгчиддээ зориулан "21 аймаг 21 сюрприз" хөтөлбөрөө өнөөдрөөс албан ёсоор эхлэж байна. Хөтөлбөрт тухайн аймгийн иргэний харъяалалтай Юнителийн одоогийн болон шинэ хэрэглэгчид оролцох эрхтэй бөгөөд бид аймаг тус бүрт нэг супер спюрпризийг бэлдсэн байгаа.

Энэхүү хөтөлбөр нь өнөөдрөөс эхлэн 4-р сарын 30-ыг хүртэл 2 үе шаттайгаар явагдах бөгөөд тус хугацаанд нийтдээ Юнителийн 273 хэрэглэгч спюрпризийн эзэн болох юм байна. Ийнхүү Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай Юнител группийн Монгол хэрэглэгчидрүүгээ чиглэсэн ээлжит том хөтөлбөр өнөөдрөөс эхлэн орон даяар албан ёсоор эхлэж байна.

Юнителийн хэрэглэгч та бүхнийг азын тэнгэр ивээх болтугай.

0 comments:

Post a Comment