Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд 35 хүн өрсөлдөнө

Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасныг үндэслэн Улсын Дээд шүүхийн шүүгчийн найман орон тоонд сонгон шалгаруулалт зарласан билээ. Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өчигдөр дууссан байна.

Хуульд заасан болзол шаардлагыг хангасан 35 хүн Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруултад орохоор нэрээ дэвшүүлж, бүртгүүлжээ. Эдгээрийн дотор хууль зүйн их, дээд сургуулийн багш нар, прокурор, өмгөөлөгч, нотариатч, шүүгчид, төрийн байгууллагын ажилтнууд, аж ахуйн нэгж, байгууллагын хуулийн зөвлөхүүд байгаа аж.Шүүхийн Мэргэшлийн хороо нэр дэвшигчдээс энэ сарын 18-ны өдөр шалгалт авах юм байна.

Дашрамд дурдахад Шүүхийн тухай багц хуулиудыг ирэх 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж эхлэх бөгөөд Дээд шүүх шинэ хуульд заасны дагуу 25 шүүгчтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.

Д.Цэцэг

0 comments:

Post a Comment