Аюулт үзэгдэл,ослын улмаас 8.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Манай улсад энэ оны эхний хоёр сарын байдлаар аюулт үзэгдэл, осол 1215 удаа гарчээ Үүний улмаас 19 хүн амь насаа алдаж, 264 мал, 11 амьтан хорогджээ. Мөн энэ оны эхний 2 сард объектын түймэр 1180, мал, амьтны халдварт галзуу өвчин 12, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 11, гол, нуурын усанд хүн унасан осол 3 удаа гарчээ.

Түүнчлэн хүчтэй салхи шуурга, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага, тэсэрч дэлбэрэх бодисын осол тус бүр хоёр удаа гарчээ. Улмаар аюулт үзэгдэл, ослын улмаас 8.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Д.Цэцэг

0 comments:

Post a Comment