Өсвөр үеийнхний шүтээн болсон дуучин Жастин Бибер саяхан 19 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн билээ. Энэ ёслолд зориулан дуучин залуу өөртөө гоёмсог бэлэг барьсан юм. Хоёрдугаар сарын сүүлээр Бибер Их Британи улсад тоглолттой явж таарсан аж.
Авьяаслаг дуучин залууг 17 настай дуучин бүсгүй Элла-Пэйж Робертс Кларк хаа сайгүй дагаж явсан байна. Тэд хамтдаа буудалд хоноглосон гэнэ. Маргааш өдөр нь хоёулаа ямар ч гэм зэмгүй царай гарган явжээ. Тэд мөн Лондон хотын хэд хэдэн шөнийн клубт цугтаа очжээ.
Жастинд төрсөн өдрийн мэндчилгээг хамгийн түрүүнд энэ бүсгүй хүргэсэн бөгөөд өглөөний зургаан цаг өнгөртөл хамтдаа бүжиглэсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment