Боолчлолын эмгэнэлт түүх эхэлжээ

1658 он. 355 жилийн өмнө Африкийн боолчлолын эмгэнэл эхэлжээ. XV, XVI зуунд европчууд Африкт нэвтрэн эзэмшиж эхлэв. Үүнд португаличууд болон испа-ничууд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэднийг дагаад Голланд, Испани, Дани, Франц, Англи, Герман тийшээ хошуурлаа. 1658 оны энэ өдөр Голландын Ост-Энэтхэгийн компанийн "Амерсфорт" нэртэй хар арьст боолчууд ачсан дал-баат онгоц Тайбл-Бей боом-тод зангуугаа хаясан байна. Боолчуудаас дөнгөж 174 хүн л Өмнөд Африкийн европчуудын колонид амьд хүргэгдэн ирсэн байна. Тэднээс 38 эрэгтэй, 37 эмэгтэйг колонид үлдээн 21 эрэгтэй 22 эмэгтэйг компанийн хөдөө аж ахуйн ажилд илгээжээ. Үлдсэн боолчуудыг нь удалгүй Ява руу илгээсэн байв. Үүнээс хоёр сарын өмнө голландчууд Анголаас Бразили руу зөөж явсан 250 боолыг португаличуудаас булаан авсан байв. Ийм маягаар Африкийн боолчлол үүсчээ.

Эх сурвалж "ТВ 7 хоног" сэтгүүл

0 comments:

Post a Comment