Нийгмийн сүлжээний сайтууд дундаа фейсбүүк, твиттер зэрэг платформууд гайхалтай хурдан дэлхий дахинд тархсаар байна. Тухайлбал, 2013 оны 3 сарын байдлаар Фейсбук дээр АНУ-аас 164 сая, Монголоос 547.160 мянган хэрэглэгч, Твиттер дээр АНУ-аас 141,8 сая , Монголоос 50 мянга орчим хэрэглэгч байна.
Эндээс бяцхан дүгнэлт хийхэд Интернэт хөгжсөн АНУ-д Фейсбүүкийг нийт хүн амын 52.56 хувь, харин Монголд 17.73 хувь хэрэглэж байна. Эндээс харахад Дижитал дивайд (digital divide ) гэх ойлголтыг ойлгож, төр засгийн хэмжээнд бодлого болгож гэр хорооллын интернэтжүүлэх ажлыг хийх нь зөв болов уу.
Дэлхийг бүрхсэн интернэтийн сүлжээнд анх Монгол 1994 оноос эхэлж холбогджээ. "Мэдээлэл харилцаа" ББХК (Датаком) анх удаа интернэтийн үйлчилгээг явуулж эхэлсэн бөгөөд цорын ганц гарц байв. 1996 онд интернэт хэрэглэгчдийн тоо ердөө 500 гаруйхан байсан бол 2007 оноос хойш 2.5 дахин өсчээ. 2010 оны эцсийн байдлаар гэрээ бүхий интернэт хэрэглэгчийн тоо 199,849 болсон бөгөөд Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол улсын интернэт хэрэглэгдэг хүний тоо 2009 оны байдлаар нийт хүн амын 13,0 хувийг эзэлж байсан бол ХАОСТ 2010 дүнгээс интернэт хэрэглэдэг хүний тоо 709.625 буюу нийт хүн амын 30.6 хувийг эзэлж байгаа нь дэлхийн дунжаас 0.4 хувиар өндөр үзүүлэлт юм байна.
0 comments:
Post a Comment