 "Муу ховч", "Хэл л дээ, хэлэн дээрээ тавин мөнгөө наа", "Эр эмийн хооронд илжиг бүү жороол", "Намайг матлаа гээд чи юу олж долоох юм" "амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол" "жудаггүй зан гаргалаа" гэх зэрэг үгсийг хангалттай сонсч хүмүүжсэн. Яг үүн шигээ бусдын алдаа дутагдлын талаар хэн нэгэнд, олон нийтэд мэдээллэхийг өнгөрөгч нийгмийн хэлмэгдүүлэлт, гүтгэлэгтэй холбон матаачид бол нийгмийн дайсан гэх бат ойлголтыг толгойдоо суулгачихаж.
"Муу ховч", "Хэл л дээ, хэлэн дээрээ тавин мөнгөө наа", "Эр эмийн хооронд илжиг бүү жороол", "Намайг матлаа гээд чи юу олж долоох юм" "амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол" "жудаггүй зан гаргалаа" гэх зэрэг үгсийг хангалттай сонсч хүмүүжсэн. Яг үүн шигээ бусдын алдаа дутагдлын талаар хэн нэгэнд, олон нийтэд мэдээллэхийг өнгөрөгч нийгмийн хэлмэгдүүлэлт, гүтгэлэгтэй холбон матаачид бол нийгмийн дайсан гэх бат ойлголтыг толгойдоо суулгачихаж. Мэдээж өнгөрөгч нийгмийн олон хар дурсамжууд хүн чанаргүй матаачидтай салшгүй холбоотойг мартаж болохгүй. Мөн хэн нэгний мууг үзэх зорилготой матаас уу, хууль бус үйлдлийн талаар мэдээллэх иргэний үүрэг үү гэдгийг ялгаж салгачих ухаантай байхыг ч мартах учиргүй.
Эрүүгийн хуульд гэмт үйлдэл хийж буйг харсан бол заавал мэдээллэх ёстойг үүрэг болгон хуульчилсан. Гэтэл надад л хамаагүй хэмээн үл тоодог шигээ санаж, мэдээлэгчдийг ч матаасчинаар нь дуудагчид олширч. Өнгөрөгч сараас эхлэн Замын цагдаагийн газраас Paparazzi traffic facebook хуудсаар иргэдийн мэдээллийг авч эхэлжээ. Замын цагдаагийн газраас "Иргэдийн сайн дураараа энд оруулсан мэдээллийг нягталж зөрчил гаргагчдад хариуцлага тооцно" гэдгийг мэдэгдсэн бөгөөд энэ хугацаанд 50 гаран зөрчлийн мэдээлэл уг хуудсанд орсон байна.
Үүнийг дэмжих нь олон. Гэвч эсэргүүцэгчид ч мөн бий аж. Тэд ийнхүү хууль зөрчиж буй зургийг нь олон нийтийн сүлжээнд оруулснаараа эрхээ зөрчүүлж буй юм гэнэ. Мөн ингэж зураг оруулж байгаа нэгнээ матаачин, хүний мууд дуртайгаар нь дуудаж, нэг нэгнийхээ мууг үзэх гэж төр засагт ховлож байна гэж гомдолложээ. Гэвч дүрэм зөрчөөгүй бол ийн "муугаа үзэх" ёсгүй байсан гэдгийг нь мартчихаж. Мөн дүрэм зөрчсөнөөс л болж осол аваар гарч, хэн нэгний амь нас, эрүүл мэнд эрсдэлд учирдаг гэдгийг биш хэн нэгэн хүн тав арван цаасаар торгуулах нь гэдэгт санаа зовж.
"Хууль бус үйлдлийн хажуугаар чимээгүй өнгөрснөөрөө өөрөө тэр хууль бус үйлдэлд оролцож буй хэрэг" гэх үг бий. Хэрэв энэ үг үнэн бол дүрэм зөрчигчдийн талаар мэдээллийг илчилж буй иргэн яавч матаасчин биш.

Б.ЭНХМАА
 
  
 
0 comments:
Post a Comment