Баянгол дүүргийн нутаг дэвсгэр тавдугаар хороонд оршин суугч 36 настай Э нь гэртээ 13 төрлийн 5858 ширхэг сум хадгалсан хэрэгт сэжиглэгдэн цагдаагийн байгууллагад саатуулагдсан тухай мэдээлэл өмнө нь сайтуудаар цацагдаж байсан юм.
Тэгвэл тус дүүргийн шүүхээс Э-д холбогдох Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлд заасан хэргийг шүүн хэлэлцэж гэм буруутайд тооцон гурван жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Улмаар түүнд оноосон ялыг хоёр жил болгон хөнгөрүүлж тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.
Н.Бүжин
0 comments:
Post a Comment