Олимпийн аварга Н.Түвшинбаярын адууны тамга

Н.Түвшинбаяр аваргын аав Т.Найдан гуайнх удам дагасан малч айл. Т.Найдан гуай 2008 онд улсын Сайн малчин болж байсан бол хоёр том хүү нь мянгат малчин төдийгүй том хүү Н.Батаа нь 2012 оны аймгийн аварга малчин болжээ. Тэднийхэн жилийн жилд Т.Найдан гуайн дөрвөлжин хээтэй тамгаар адуугаа тамгалж ирсэн бол өнгөрсөн намраас Н.Түвшинбаяр аваргын нэрээр тамгалах шинэ тамгатай болжээ. Энэ тамга 2008 оны олимпийн дараа аваргын нэг найз нь "Шинэ тамгатай болгож өгнө" гэж амласандаа хүрснээр өнгөрсөн намар хүнээр дайгдан ийнхүү иржээ.

Монголдоо ганц гэж хэлж болохоор олимпийн таван цагирагийг дүрсэлсэн энэ тамгаараа Т.Найдан гуай аварга хүүгийнхээ 10 шахам адууг тамгалаад байгаа гэнэ. Харин энэ жилээс эхлэн шинэ төрсөн унага даагануудаа тамгалах бодолтой байгаа аж. Гэхдээ бүх адуугаа тамгалаад байхгүй, айл өрх тусгаарлаж гарсан хүүхдүүдээ өөрсдийн тамгаар нь тамгалуулж, зөвхөн Н.Түвшинбаяр аваргын нэр дээр байдаг адууг шинэ тамгаараа тамгалж байна гэж хуучилжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment