Бяцхан гимнастикчид өрсөлдөж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор ЕБС-ийн сурагчдын болон цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн биеийн тамир, спортын газраас хоёр үе шаттайгаар зохион явуулаж байгаа.

Цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр "Буянт ухаа" спорт цогцолборт болж байна. 43 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний эхний шатанд есөн дүүргийн 70 цэцэрлэгийн 2100 гаруй хүүхэд оролцжээ.

Үүнээс шалгарсан 16 цэцэрлэгийн 480 хүүхэд хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Тэмцээнд цэцэрлэг тус бүрээс 30 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдөж байгаа юм.

Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны ангиллын нийслэлийн шигшээ тэмцээнд нэгдсэн дүнгээр Төмөр замын 5-р цэцэрлэг, Сонгиохайран дүүргийн 13-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 157-р цэцэрлэгийн бяцхан тамирчид эхний гурван байрт тус тус шалгарч байжээ.

Өнөөдөр энэ жилийн цэцэрлэгийн насны ангилалд нийслэлийн шилдгүүд шалгарах бол ЕБС-иудын Улаанбаатар хотын аваргууд ирэх сарын 06-нд тодорно.

Д.Цэцэг

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

0 comments:

Post a Comment