Унгарын "Antro Group" компани "Moveo" гэдэг эвхдэг өвөрмөц сонин цахилгаан скутер хийжээ. Түүнд тавих газар эрэх огт шаардлагагүй. Скутерыг чемодан шиг болгож хялбархан эвхчихээд, авч явж болно.
Энэ тээврийн хэрэгсэл ердөө 25 килограмм жинтэй. Цагт 45 км-ийн хурдтай явбал, аккумуляторын нэг удаагийн цэнэгээр дээд тал нь 35 километр явах боломжтой. Аккумуляторыг ердөө ганцхан цагт бүрэн цэнэглэж болох гэнэ.
Үйлдвэрлэгч компани жилд 15 мянган ширхэгийг үйлдвэрлэж, нэгийг нь 3100 ам.доллараар худалдахаар төлөвлөж байгаа аж. Хэрвээ хөрөнгө оруулагч олдохгүй бол жилд дөрвөн мянгыг үйлдвэрлэж, үнийг 4600 ам.доллар болгох гэнэ. Энэ авсаархан тээврийн хэрэгслийг захиалгыг интернэтээр авахаар тус компани төлөвлөжээ.
С.Золбоо




0 comments:
Post a Comment