Японы хий олборлогчид тэнгисийн ёроолд байх хийн гидратуудаас түлш гаргаж авч чадсан байна. Энэ хийн гидратыг шатамхай мөс ч гэж нэрлэдэг билээ. Өрөмдлөгийг хоёр долоон хоногийн туршид хийх бөгөөд дараа нь мэргэжилтнүүд илрүүлсэн хийнийхээ хэмжээг тодорхойлох юм.
Өрөмдлөгийг өнгөрсөн оны хоёрдугаар сард Ацуми хойгоос 50 километр зайд байх хэсэгт эхлүүлжээ. Судлаачид энэ бүс нутагт гидрат хэлбэрээр агуулагдаж буй хийн нөөцийг 1.1 их наяд кубметр гэж дүгнэсэн байна.
Хэрэв энэ нь нотлогдвол Япон улсын эрчим хүчний түүхий эдээр ойрын 11 жилдээ бүрэн хангагдана гэсэн үг. Төрийн мэдлийн компани туршилтын олборлолтыг ирэх жилийн хавар эхлүүлэх бодолтой байгаа бөгөөд ашиглалтыг 2018 онд нэвтрүүлэхээр төлөвлөсөн аж.
Хийн гидрат гэдэг нь тодорхой даралт болон хэмд ус болон хийнээс үүдэн бий болдог кристалл нэгдлүүд юм. Тэдгээрээс түлш гаргаж авах нь ирээдүйтэй хэдий ч технологи нь хэтэрхий үнэ өртөг өндөртэй бөгөөд нарийн байдаг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment