Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй нэгэн шийдвэртэй алхамуудын нэгд улсын хөгжил сумаас эхлэнэ гэж үзсэн явдал юм. Учир нь сумын хөгжил сайн байхын хирээр аймаг орон нутагтаа ая тухтай, сэтгэл хангалуун амьдрах иргэд аймгийн төв, цаашлаад улсынхаа нийслэл рүү нүүх нүүдэл багасна гэж үзжээ. Тиймээс өнөөдөр Засгийн газраас
хэрэгжүүлэх гэж буй "Сум" төслийн талаар 14.00 цагаас Төрийн ордны Г танхимд мэдээлэл өгөх юм байна. Мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар хийх аж. Уг төслийн хүрээнд энэ сарын 1-нээс эхлэн дээрх яамд тус бүрээс ажлын хэсэг гарч, аймаг, сумдад ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсгүүд иргэдийн санаа бодлыг сонсч, тухайн орон нутагт ямар үйлдвэрлэл хөгжүүлбэл хамгийн ирээдүйтэй болох, орон нутгийг хөгжүүлэхэд юуг төр засгийн зүгээс хийх шаардлагатай зэрэг олон асуудлыг судлах чиглэлээр дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд ажиллах юм байна.
П.Наран

0 comments:
Post a Comment