Шүүгчдийг томиллоо

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдөр зарилга гаргажээ. Зарлигаар Банзайн Манлайбаатарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Доржийн Нямыг Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн, Дамдинсүрэнгийн Оюунбатыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Загдаагийн Болдбаатарыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр томилсон байна.

Мөн Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнийг Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Чадраабалын Батчимэг, Галбадрахын Солонго нарыг Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Мянгаагийн Баясгаланг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн, Сэлэнгийн Батгэрэлийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

Д.Цэцэг

0 comments:

Post a Comment