С.Баяр 57 насандаа хүүтэй болжээ

МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр АНУ руу эмчилгээнд яваад удаж буй. Түүнийг Канадын иргэншил хүссэн, залуухан бүсгүйтэй нэр нэгтгэсэн, Монголд ирвэл хоригдох учир наашаа зүглэхгүй гэхчлэн үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа, мэдээлэл хэвлэлээр  хөвөрсөөр байдаг.

Ямартай ч тэрээр 57 насандаа хүүтэй болж бөөн баяр хөөртэй байгаа нь үнэн гэнэ. Энэ эрхэм өмнө нь хоёр удаа гэрлэж, анхны гэргий нь гурван охин, хоёрдах гэргий Х.Хулан хэмээх улстөрч бүсгүй дөрөвдэх охиныг нь төрүүлж өгсөн.

Харин гуравдахь, залуухан эхнэр нь олон жил хүсэн хүлээсэн хүүг төрүүлж өгчээ.Түүнийг сайн аав гэдэг юм билээ. Охиныхоо хүүг өөрөөрөө овоглодог байсан ч өөрийн гэсэн удам залгах нуган үртэй болжээ.

Эх сурвалж: www.times.mn

0 comments:

Post a Comment