Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх хяналтын бүсээр тарваганы арьс хууль бусаар хил гаргах гэж байсныг гаалийн улсын байцаагчид илрүүлжээ. Энэ хэрэг өчигдөр 15 цагийн үед гарсан байна. Уг хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа аж. Уг хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй Монгол Улсын иргэн О нь БНХАУ руу ачааны автомашинаар хэл нэвтрэхдээ хянах самбарын арын зай хөндийд 568 ширхэг тарваганы арьсыг нуун авч гарах гэж байгаад баригдсан юм байна.
П.Наран
0 comments:
Post a Comment