Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа 1,5 тэрбум ам.долларын зээл авлаа. "Чингис" хэмээн өхөөрдөн нэрлэсэн энэхүү зээлээр олон тооны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн амлаж байгаа. Дэлхийн банкнаас гаргасан зөвлөмжөөр бол 1.5 тэрбум ам.долларыг манай жижигхэн зах зээл шингээж дийлэхгүй тул бодолтой байх хэрэгтэй талаар хэлсэн нь бий. Хамгийн гол нь хүү нь өндөр байгаа тул хурдан эргэлттэй зүйлд зарцуулах хэрэгтэйг ч зөвлөсөн. Харин манайхан үүнийг нь тоож байгаа ч шинж алга, зам барина аа гээд л зүтгээд байгаа юм.
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Чингис бондын ханш унаж, хөрөнгө оруулагчид сандарч, Монголын нэр хүнд унаж байгаа талаар анхаарууллаа. 100 сая ам.долларын зээл өгсөн хүн одоогийн байдлар 5 сая ам.доллараа алдчихаад байна хэмээн тэрбээр маш энгийнээр тайлбарлав. Үнэхээр бодууштай зүйл биш гэж үү?
Харин хүү өндөртэй, хурдан эргэлттэй бизнест хөрөнгө оруулах хэрэгтэй гэдэг санааг үгүй мөн олон хүн хэлж байна даа. Тухайлбал, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай "Болдог бол энэ бондын мөнгийг Тавантолгой руу оруулчихмаар байна" гэж хэлж байх вэ дээ. Дөрөв хоногийн дотор хүү нь тэрбумаар нэмэгдэж байгаа бондын өр жирийн иргэдийг лав сандаргаж эхэлжээ. Харин Ерөнхий сайд болон түүний танхимынхан "Давах би яараагүй байхад унах чи юундаа яарна" хэмээн хээв нэг эвшээлгэн сууж байна. Чингис бондын өр нэг юм дуулгах вий дээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment