Сибирийн тэсгим өвлөөр аялахуй

Фото нийтлэлийн энэ удаагийн цувралаараа Ройтерс агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Максим Шеметовын зургуудаас хүргэж байна. Хэдийгээр өвлийн хахир хүйтэн өнгөрч анхны яргуй дэлгэрэх цаг дөхсөн ч бидний туул өнгөрүүлсэн өвөл ямар байсныг санацгаая. Тэрбээр энэ гайхалтай гэрэл зургуудыг авахын тулд Саха болон, ОХУ-ын хойд хязгаар нутгуудаар аялсан юм. Жавар тачигнасан хүйтнийг ч эс ажран бидний сургийг нь л сонссон -50 градусын хүйтнээр тэндхийн өвөл чухамдаа ямар байдалтай байдгийг харуулахыг зорьжээ. Максимыг энэ сурвалжлагаа бэлтгэж байх үед гадаа хүйтний хэм -40 градусаас давсан байсныг тэрээр нэн түрүүнд тэмдэглэсэн байв.

Хойд туйлаас ч хүйтэн байдаг аж. Сибирьт 1933 онд хамгийн хүйтэндээ -67.8 градус хүрч байсан хэмээн тэмдэглэгджээ. Ингээд задгай хөргөгч хэмээх хочтой Сибирийн өвлийн дүр зургийг харцгаая.

1. ОХУ-ын хойд нутгийн Оймякон суурингийн Томтор хэмээн жижиг тосгоны хуучны төмөр замын тунель. Энэ тунелийн дотор тал нь цан хүүрэгт цохиулан ийнхүү мөстжээ. Энэ газарт дээр дурдсан 20 дугаар зууны хамгийн супер хүйтрэлт буюу -67.8 градуст хүрч хүйтэрсэн юм.

Якутскийн ойролцоох Лена голын мөсөн дээгүүр яваа жижиг оврын автобус.

2. Термометр -55 градусын хүйтэн байгааг зааж байна. Энд өглөө оройдоо ихэвчлэн ийм л хүйтэнтэй байдаг.

Энэ залууг Андрей Винокуров гэдэг. Эндхийн оршин суугч.

Сахагийн Маралей тосгонд өглөө болж байна. Тун хүйтэн харагдаж байгаа хэдий ч эндхийн хүмүүс дасчихсан. Гэсэн ч өвлийн улирал ажил, хичээл, шуудан ч хүртэл хаадаг. Зөвхөн дулаан ормогц л ажиллаж эхэлдэг ажээ.

Якутскийн замын гэрэл цас мөсөнд хучигджээ.

Цасанд дарагдсан машин. Тэнд асар цас ордог, тиймээс ч хүйтний эрч мөд сулардаггүй.


Руслан хэмээх энэ залуу мөсөөр хана босгож байна. Энэ ч амаргүй ажил шүү.

Түүний бүтээсэн мөсөөр урласан уран баримлууд. Тэрээр энэ мөсөн баримлыг сүмийн ёслолын ажиллагаанд зориулан бүтээсэн аж.

Оймякон суурингийн Томтор тосгонд нар гийлээ.

Уур цан болсон тосгонд хүмүүс зам хөндлөн гарахаар хүлээж байгаа байдал.

Модчин Алексей болон Семой Винокурав ойн гүнд мод бэлтгэж байна.

Бэлтгэсэн модны нөмөрт хэвтэж буй нохой.

Тосгоноос хамгийн ойрын суурин 500 км-ын зайд

Томтор тосгоны оршин суугчдын өвлийн сууцны дүр төрх.

Сергей Бурцев бол цаг агаар судлаач, тэрээр энэ бөмбөлөгийг ашиглан хүйтнийг хэмждэг.

Игорь Винокуров угаасан хувцас дээрх цасыг тогшин унагаж байна.

Оймякон суурингийн хаяг

Лабянкяр нуурын үзэсгэлэнт төрх. Оймякон суурингаас 100 км цаана оршдог томоохон нуур.

Александр Губин нуурын усыг цөмлөн орж байна.

Зам гарахаар зогсож буй эмэгтэй. Гадаа хүйтэн -45 хэмийг зааж байгаа.

Машиныхаа бүхээгт залуус дотроо "дулаацуулж" сууна

0 comments:

Post a Comment