Хятадын Комунист намын удирдлагууд Бээжин хотноо хуралдаж дараагийн 10 жилд улс орноо удирдан чиглүүлэх ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх хүнийг нэрлэж байна. БНХАУ-ын даргаар Ши Жиньпинийг нэрлэж өндөр дээд албан тушаалыг түүнд хүлээлгэн өглөө. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Хятадын Комунист намын 18 дугаар их хурлаар түүнийг намын даргаар томилсон юм.
Харин маргааш ерөнхий сайдыг нэрлэнэ. Үүнд нийт 300 депутат санал өгөх юм байна. Санал хураалтын дүнгээр ерөнхий сайдыг тодруулах бөгөөд энэ албан тушаалд Ли Кецянийг тодорхойлжээ. Тэрбээр одоогийн ерөнхий сайд Вень Жибаогийн ажлыг залгамжилна.
Шинэ удирдагчид тодорч, үйл хэргээ эхлүүлж байгаа нь ирэх арван жилийн гараа гэж хэлж болно. Тэд нэн түрүүнд улсынхаа эдийн засгийн тогтворжуулах ажилд ханцуй шамлан оролцохоор төлөвлөсөн байгаа. Түүнчлэн шинэ удирдагчдийн төлвөөс харахад гадаад харилцаа өмнөхөөсөө сайжирна гэсэн урьдчилсан таамаглалыг шүүмжлэгчид хэлж байна .Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар ийнхүү төрийн тэргүүнүүдээ сонгож дууслаа. Энэ ням гаригт хаалтын хурлаа хийх юм.
Э.Мөнхнасан

0 comments:
Post a Comment