 Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дэлхийн улс орнуудад автомашингүй нэг өдрийг өнгөрүүлдэг билээ. Манай улсын хувьд автомашингүй өдрийг дөрөв дэх удаагаа буюу өнөөдөр Улаанбаатар хотын "Автомашингүй өдөр"- ийг "Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа" гэсэн уриатайгаар зохион байгуулж байна.

Хэдийгээр энэ өдөр их хэмжээний цас орсон боловч иргэд цэвэр агаарт, автомашины утаанаас хол, хотын төвд автомашины хязгаарлалт бүхий газруудад дугуй унаж, дугуйн парад, гүйлтийн тэмцээн болон, урлагийн тоглолт, бөмбөрийн хамтлаг, дугуйн үзүүлэх тоглолт зэрэг олон арга хэмжээнүүд зохиогдож байна.
Автомашингүй өдрийн зорилго нь замын ачааллыг үе шаттайгаар бууруулах, улмаар хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөнд олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Мөн нийтийн тээвэр, унадаг дугуй, явган зорчигч зэрэг автомашинаас бусад ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийгэмд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа явуулах зэрэг ажлууд зохиогддог юм. Энэ удаагийн арга хэмжээг НЗДТГ, түүний харъяа агентлагууд, ЗЦГ, ЭМЯ, ММСС-ийн Эрүүл мэндийн төсөл, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж. Автомашингүй өдрийн арга хэмжээ 17.00 цагт өндөрлөж, хязгаарлалт хийсэн автозамын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.
П.Наран
 
0 comments:
Post a Comment