"Эдийн засгийн форум-2013" чуулган үргэлжилж байна. "Хэрхэн монгол брэнд бүтээгдэхүүн гаргах вэ?" сэдвийн хүрээнд хуралдаж байгаа юм. Оролцогчдын дийлэнх нь бяслагийг тойрон ярих ажээ. Гагцхүү стандартыг нь яаж тогтоох вэ гэдэг л ярвигтай байгаа бололтой. Тэгж чадвал монгол бяслаг "брэнд" болох юм гэнэ.
Бяслагаас үүдээд мал аж ахуйн бүтээгдэхүүн болох мах, сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд оролцогчдын анхаарлын төвд орсон байна. Жил болгон 40 гаруй сая мал тоолуулдаг атлаа монголчууд мах, сүүгээр байнга гачигддаг нь хачирхалтай гэх.
Монгол хүний хоногийн сүүний норм 400 мл, түүнээс цэвэр, шингэн сүү 175 мл байх ёсой гэнэ. Монголчуудын жилийн хэрэглээг 75 сая литр сүү гээд өнөөгийн байдлаар 40-өөд сая литр сүү чүүтэй, чаатай хэрэглэдгийг ч хэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment