“Чэлси” Какаг авч магадгүй

Испанийн Эзэн хааны баг гэгддэг "Реал"-ын хагас хамгаалагч Кака "Чэлси" багийн сонирхлыг татаж эхэлжээ.

Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар Лондон хотын баг Бразилийн найруулах чиглэлийн авьяаслаг довтлогчийг ирэх зун болох наймааны цонхны үеэр худалдаж авахыг оролдох аж.

Харин "Реал" бразил тоглогчийг нэг их торгоохгүй болов уу. Тэдэнд боломжийн санал ирвэл Какаг тавьж явуулах бололтой. Өдгөө Мадрид хотын багийн удирдлага 2007 оны "Алтан бөмбөг" шагналын эзнийг 18 сая еврогоор үнэлж байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment