Эрх ямбаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан экс папын оронд хэн гэдэг хүн папын суудалд суухыг дэлхий нийт тааварлаж эхэлсэн. Олон жил нутгийн хүн нь пап болоогүй болохоор Итали гэж европ даяар таамаглаж байсан бол АНУ-д америк хүн пап болох магадлалтай гэсэн бор шувуу нисч байгаа. Нөгөөтэйгүүр 2000 гаруй жилийн түүхтэй папын дэг ёсны уламжлалд эргэлт авчирч, анх удаа хар арьст нэгэн пап болох магадлал ч бий ажээ. Бүр түүнтэй ижил хувь заяатай ази тивийн төлөөлөл ч кардиналын зөвлөлийн хурлаар батлагдсан байна. Өчигдөр Кардиналын зөвлөл хуралдаж, 12 нэр дэвшигчийг олонд ил болгон, албан ёсоор зарласан билээ. Энэ удаад Италиас гурван кардинал нэр дэвшсэн бол Бразилаас гурван кардинал папад нэр дэвшээд байна. Харин үлдсэн нэр дэвшигч дотор олны таамаглаж байснаас тэс өөр хүн буюу Филиппиний кардинал нэр дэвшсэн нь олны анхаарлыг татаж байгаа.Олон зууны турш тогтсон дэг журмын дагуу кардиналууд 15-20 өдөр хуралдаж байж шинэ папыг тодруулна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 15-наас хойш шинэ папын нэр дэлхий дахинд ил болно гэж ойлгож болно. Харин энэ сарын 24-нд Гэгээн Петрийн талбайд олон нийтийн томоохон жагсаал хийж, албан ёсоор папын суудалд морилох билээ. Дэг журмаараа бол кардиналын зөвлөлийн 50-иас дээш хувийн саналаар папад нэр дэвшигч суудалдаа морилно. Түүх сөхвөл XVI Бенедикт 115 кардиналын зөвлөлийн 67 кардиналын саналыг авч папаар сонгогдсон юм. Нэг ёсондоо дэнжигнэж байж энэ суудалд суусан. Түүнийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах хүртэл тухай яригдаж байсан ч түүний эрүүл мэндтэй холбоотой айсан билээ.
"Тулаанд" оролцогчид

Түүхэн уламлалыг харвал нэр дэвшигчид үндсэн гурван шаардлагыг хангасан байх шаардлагатай. Нэн тэргүүнд нэр дэвшигч 80-60 насны хооронд байх шаардлагатай. Болж өгвөл 70-аас дээш байвал дээр гэж үздэг. Хоёрдугаарт олон улс, гүрнээр аялж, теологийн судалгаа хийсэн байх шаардлагатайн дээр Ватиканд сүүлийн 8 жил тасралтгүй ажилласан байх шаардлагтай. Хамгийн сүүлд кардиналаар сонгогдоод жил хагасын нүүрийг үзсэн байх шаардлагатай. Дэг журам болгож албан ёсоор ёсчилоогүй ч бичигдээгүй хууль хэмээн үзэж болох талтай. Гэхдээ нэр дэвшиж байгаа кардинал дунд эдгээр шаардлагыг хангаагүй хүн ч байж болдог гэдгийг санахад илүүдэхгүй.
Тулааныг удирдагчид
Кардиналууд үндсэндээ энэ тулааныг удирддаг. Тэд Систинийн танхимд сэргэн мандалтын үеийн алдарт зураач Микаланжелогийн зурсан зургийн өмнө сууж хуралддаг. Тэд нэг, нэгээрээ нэр дэвшигчдийн нэрийг цаасан дээр бичиж, дараа нь саналаа тоолдог. Хэрвээ санал хураалт нэр дэвшигч болгон дээр тэнцэж, санал хүрээгүй бол дахин явуулна. Дараагийнх дээр нь тэнцээгүй бол дахиад л явуулдаг дүрэмтэй. Гурван удаагийн дахин саналын дүнд пап болсон хүн бол яах арга II Иоан Павель. Хэрвээ тухайн нэр дэвшигч кардиналуудын гурваны хоёр хувийн саналыг авбал пап болох боломж нь бүрдэх юм.
Хэдхэн долоо хоногийн дараа шинэ пап дэлхий дахинд ил болох гэж байна. Угтаа шинэ папаар дамжуулан унаад буй нэр хүндээ аврах ганцхан хүсэл л Ватиканд бий. Харин II Иоан Павелийн үеийнх шиг болгох эсэхийг шинэ пап л мэднэ.
Б.БОЛОРСҮХ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment